Блог
2025-08-01
БилэгСкор, CrePASS болон Финко Капитал ББСБ хамтран альтернатив скоринг хөгжүүлнэ

 
 
Double-click
 
Select to translate

 
 
Double-click
 
Select to translate

 
 
Double-click
 
Select to translate

БилэгСкор болон CrePASS Solutions нь Финко Капитал ББСБ-тай хамтран сүлжээ дэлгүүрийн худалдан авалтын өгөгдөлд суурилсан альтернатив кредит скорингийн загвар хөгжүүлэх чиглэлээр хамтын ажиллагааг эхлүүллээ. Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд retail transaction data-г кредит аналитик болон скорингийн загварт ашиглах боломж, хэрэглээг судалж, Монголын зах зээлд тохирсон use case болон risk model-уудыг хамтран хөгжүүлэхээр ажиллаж байна. 

 

Энэхүү төсөл нь Монгол Улсын санхүүгийн салбарт альтернатив датанд суурилсан кредит аналитикийн шинэ хандлагыг нэвтрүүлэх, улмаар зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэх чухал алхам болж байна. Уламжлалт кредит скорингийн загварууд нь ихэвчлэн орлого, зээлийн түүх, банкны мэдээлэл зэрэг санхүүгийн үндсэн өгөгдөлд тулгуурлан эрсдэлийг үнэлдэг. Харин энэхүү хамтын ажиллагааны хүрээнд хэрэглэгчдийн өдөр тутмын худалдан авалтын зан төлөв, төлбөрийн хэв маяг, хэрэглээний давтамж зэрэг retail transaction өгөгдлийг ашиглан илүү нарийвчилсан, бодит хэрэглээнд суурилсан эрсдэлийн үнэлгээ хийх боломж бүрдэх юм.

 

Төслийн хүрээнд дараах боломжууд бий болохоор байна:

- Уламжлалт кредит түүхгүй болон санхүүгийн мэдээлэл хязгаарлагдмал хэрэглэгчдийн зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэх

- Альтернатив дата ашиглан загварын нарийвчлалыг сайжруулах

- Автомат зээлийн шийдвэр гаргалтын чанар, хурдыг нэмэгдүүлэх

- Илүү хүртээмжтэй, дата-д суурилсан санхүүгийн үйлчилгээг хөгжүүлэх

- Монгол Улсад альтернатив дата ашигласан кредит аналитик судалгааны шинэ суурийг бүрдүүлэх

 

Дэлгүүрийн худалдан авалтын өгөгдлийг кредит скорингийн загварт ашигласнаар хэрэглэгчдийн санхүүгийн зан төлөвийг илүү динамик байдлаар үнэлэх боломж бүрдэх бөгөөд энэ нь ялангуяа уламжлалт банкны кредит түүх бага боловч идэвхтэй хэрэглээтэй, харилцагчдын санхүүгийн сахилга батыг илүү зөв үнэлэхэд чухал ач холбогдолтой юм.

 

Энэхүү хамтын ажиллагаа нь Монголын финтек болон дижитал зээлийн зах зээлд дэлхийн шилдэг туршлага, alternative credit analytics болон decision intelligence шийдлүүдийг нэвтрүүлэхэд чухал хувь нэмэр оруулах юм. Цаашид дижитал худалдаа, ритейл экосистем хурдацтай өсөхийн хэрээр альтернатив дата нь илүү ухаалаг, хурдан, хүртээмжтэй зээлийн шийдвэр гаргалтын гол хүчин зүйлүүдийн нэг болох хүлээлттэй байна.

Бэлэн үү? Эхлүүлцгээе

Танай байгууллагад тохирох ухаалаг зээл олголтын шийдлийг хамтдаа хэрэгжүүлье.