Уламжлалт зээлийн үнэлгээ нь харилцагчийн орлого, ажил эрхлэлтийн түүх, барьцаа, өмнөх зээлийн гүйцэтгэл зэрэг хязгаарлагдмал өгөгдөлд тулгуурладаг. Эдгээр мэдээлэл үнэ цэнэтэй хэвээр байгаа ч, шинээр хөгжиж буй зах зээл болон дижитал идэвхтэй, санхүүгийн үйлчилгээнд бүрэн хамрагдаагүй харилцагчдын эрсдэлийг бүрэн илэрхийлэх боломжгүй байдаг.
Судалгаагаар хөгжиж буй зах зээлд 20–40% нь thin-file буюу банкны бүртгэл багатай харилцагчид байдаг бөгөөд эдгээр харилцагчийг уламжлалт өгөгдлөөр үнэлэхэд хүндрэлтэй. Альтернатив өгөгдөл нь энэхүү уламжлалт аргачлалд шинэ хэмжээний дата мэдээлэл нэмж өгдөг. Жишээ нь: телеком хэрэглээ, гүйлгээний зан төлөв, төлбөрийн түүх, дижитал ашиглалтын хэв шинж зэрэг өгөгдөл нь харилцагчийн санхүүгийн зан төлөв, тогтвортой байдлыг үнэлэхэд тусалдаг.
Эдгээр альтернатив өгөгдлийг зөв ашигласнаар зээлийн хүртээмжийг өргөжүүлэхийн зэрэгцээ эрсдэлийг оновчтой тодорхойлох боломжтой. Уламжлалт болон альтернатив өгөгдлийг хослуулсан байгууллагууд загварын таамаглалын нарийвчлалыг 10–25% нэмэгдүүлж, зээлийн эрт хугацааны хэтрэлтийг мэдэгдэхүйц бууруулсан үр дүнгүүдийг гаргадаг.
Танай байгууллагад тохирох ухаалаг зээл олголтын шийдлийг хамтдаа хэрэгжүүлье.